НИТХ-ЫН ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 13-НЫГ ХҮРТЭЛ ЗАВСАРЛАЛАА

2017-11-03  

НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.

Өнөөдрийн хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм.

Завсарлага дууссаны дараа АН-ын бүлгээс дахин албан бичиг ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр, “Хэлэлцэж буй асуудал дээр хоёр намын бүлэг зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрэх ёстой. Энэ үүднээс “Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хурлын дарга тодорхой хугацаа зааж, нам, эвслийн бүлэгт завсарлага өгч болно” гэсэн НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу үдээс өмнөх хуралдааны үеэр завсарлага өгсөн. Гэвч АН-ын бүлгээс энэ сарын 13-ныг хүртэл буюу ажлын зургаан хоногийн хугацаанд НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаар завсарлага авах албан бичиг ирүүлсэн байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?