ЕРӨНХИЙ САЙДЫН ШИЙДВЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-11-04  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр /2017.10.18/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг цуцлахаа мэдэгдсэн.

Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу шүүх эмнэлэг хүүхдээс гэмтлийн зэрэг тодорхойлоход хураамж авдаг байсан бөгөөд жилдээ нийслэлийн хэмжээнд таван сая, улсын хэмжээнд найман сая төгрөг төвлөрдөг байжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Бид өвдөж зовсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдээсээ мөнгө аваад яахав. Бид гараа сунган туслах ёстой. Засаг бүрэлдэнгүүт хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.

Энэ дагуу Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д өөрчлөлт орлоо."Шүүх эмнэлгийн төлбөрт эмчилгээний журам"-д өөрчлөлт орсноор насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийхэд тодорхойлолт шаардахгүйгээр шуурхай үйлчлэхээр боллоо. 2017 оны эхний найман сарын байдлаар 1188 хүүхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?