УЛСДАА ТЭРГҮҮЛЭХ "БӨРТЭ" ТӨҮГАЗАРТ ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ НЬ ЧУХАЛ

2017-11-05  

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа байгууллагуудад ажиллаж байна. Тэрээр "Бөртэ" ТӨҮГ, "Багабаян" энхийн төлөө цогцолборын ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дээрх байгууллагуудын бие бүрэлдэхүүнд шинэ Засгийн газрын бодлого, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа. 

Тэрээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ : “2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол "Шударга, ёс зүйтэйгээр төрийн албан үүргээ гүйцэтгэх" гэдгийг онцоллоо.

Мөн Засгийн газраас улсын үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулах удирдлагын бүтцийн хүрээнд шинэчлэл хийж зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Харьяа байгууллагуудын ажилтай танилцахад Бригадын генерал Х.Батбилэг болон БХЯ-ны удирдлагууд байлцлаа.

 

 

Б.БАТЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?