ТЭНГИСТ ЯВАГДСАН АНХНЫ ПУУЖИНГИЙН ТУЛААН

2017-11-06  

Одоогоос 50 жилийн өмнө, 1967 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тэнгист хөлөг онгоц устгах зориулалттай пуужинг байлдааны нөхцөлд анх ашигласан тохиолдол болсон юм. Тэр өдөр Египетийн "Комар" загварын пуужин харвагч хөлөг онгоц Израйлийн "Эйлат" загварын торпед харвагчийг П-15 "Термит" хөлөг онгоц устгах зориулалттай пуужингаар буудаж живүүлсэн ба үүний улмаас израйлийн 47 усан цэрэг амь үрэгдсэн байдаг. Тухайн өдөр Израйлийн талын мэдээгээр бол "Эйлат" онгоц нь "Саида" усан боомтоос 22 км-ийн зайтай, Египетийн усан хилээс 3 км-ийн наана зогсож байсан гэсэн бол Египетийн тал Израилийн хөлөг онгоц "Саида" усан боомтоос 16 км-ийн зайтай, Египетийн усан хил дотор зогсож байсан тул устгасан гэж мэдэгдэж байв.

Египетийн хөлөг онгоц Израилийн усан онгоцыг хоёр нэгж П-15 пуужингаар түрүүлж харваад сөнөөсөн байна. Гэвч Израилийн онгоц урвуу хараад усан дээр хөвсөн хэвээр байжээ. Үүнийг мэдсэн египетчүүд дахин хоёр нэгж П-15 пуужинг харвахад нэг нь хөлгийг онож бүрэн живүүлсэн бол нөгөө нь усан дээр дэлбэрч хөвж байсан Израилийн усан цэргүүдийг устгасан гэнэ. Израйлийн "Эйлат" хөлөг онгоц нь англи улсад үйлдвэрлэгдсэн, 1710 тонн усан түрцтэй, английн тэнгисийн цэрэгт ашиглагдаж байгаад 1955 онд израильчууд худалдаж авсан байдаг. 

Харин П-15 "Термит" хөлөг онгоц устгах зориулалттай пуужинг 1950 оны дундуур зөвлөлтийн зохион бүтээх "Радуга" товчоонд ерөнхий зохион бүтээгч Александр Березнякийн удирдлагад анх бүтээжээ. 1960 оноос ЗХУ-ын тэнгисийн цэргийн зэвсэглэлд орсон боловч жинхэнэ байлдааны ажиллагаанд оролцож амжаагүй байсан юм. Пуужин нь хөөрөхдөө хатуу түлш, харин дараа нь шингэн түлш хэрэглэдэг, байлдааны толгой нь 480 кг жинтэй, задран дэлбэрэх-цөмлөх ажиллагаатай, "бай" устгах магадлал нь 0,7-08, харвалтын тусгал нь 35-40 км, далайн түвшинээс 100-200 метрийн өдөрт нисдэг байжээ.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?