МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН РЕЙТИНГ СУДАЛГААГ Б.МЯГМАР ТЭРГҮҮЛЖЭЭ

2017-11-06  

МҮЭХ-ны ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвшигчдийн рейтинг судалгааг Б.МЯГМАР тэргүүлжээ undefined

Монгол-Германы хамтарсан "Про капитал" төвөөс "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны үйл ажиллагаанд судалгаа хийжээ. Тус төвөөс МҮЭХ-ны гишүүн 2100 иргэнээс дараах асуулгаар санал авчээ. Үүнд: 

1. "Та МҮЭХ-ны үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдаг уу" гэсэн асуултад 52,1 хувь нь "Сэтгэл ханамжгүй" гэж хариулсан бол 26,2 хувь нь сэтгэл ханамжтай, 21,7 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.  

2. "Цалингаа нэмүүлэх багш эмч нарын тэмцлийг дэмжиж байна уу" гэсэн асуултад 45 хувь нь дэмжиж байна, 36 хувь нь дэмжээгүй бол 16 хувь нь мэдэхгүй хэмээн хариулсан байна.  

3. МҮЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Амгаланбаатар, С.Гэрэлмаа, Б.Мягмар нарын рейтингийг судлахад санал асуулгад оролцсон нийт иргэдийн 57,2 хувь нь Б.Мягмарыг дэмжсэн бол 25,3 хувь нь С.Гэрэлмааг, 17,5 хувь нь Х.Амгаланбаатарыг дэмжсэн байна.  

Дашрамд дурдахад дээрх судалгааг гаргасан "Про капитал" төв нь нийгэм, эдитйн засаг, улс төрийн цогц судалгааг хамгийн бодитойгоор гаргадаг гэдгээрээ үнэлэгддэг юм. 

 

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?