ОРОС УЛС ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС ТАТГАЛЗАХ УУ?

2017-11-07  

Манай хөрш орны улс орноо гадны түрэмгийллээс байнгын армийн хүчээр хамгаалах тухай уламжлалт ойлголтод томоохон бодлогын өөрчлөлт орсон. Өнгөрсөн жил орос улс дотоодын цэргийн суурин дээр "Үндэсний гвард" байгуулж, үйл ажилагааг нь эхлүүлсэн. Үүний үр дүнд оросын одоогийн байнгын армиас хэд дахин томрох, дивизийн зохион байгуулалттай хагас цэргийн байгууллага бий болсон. Үүгээр зогсохгүй нэг жилийн хугацаатай цэргийн албыг аажмаар багасгах, гэрээт болон мэргэжлийн цэргийн тоог өсгөх бодлогыг төрийн хэмжээнд барьж байна. Тэгвэл үүнийг нотолсон явдал саяхан боллоо. 2017 оны 10 дугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид хугацаат цэргийн албанаас аажмаар татгалзах талаар байнга бодож, энэ чиглэлд ажил зохих ёстой," хэмээн дурьжээ. 

Гэвч олон жил уламжлагдан ирсэн цэрэг татлагыг зогсооно гэдэг нь маш олон бэрхшээлтэй тулгарна. Хамгийн түрүүнд хугацаат цэргүүдийг нөхөх бэлтгэл нөөц, хүчирхэг эдийн засагтай болсон байх ёстой, түүнчлэн заавал цэргийн ангид биеэр алба хаадаг бус өөр хэлбэрээр алба хаах хувилбаруудын талаар нухацтай ярилцаж байна. Дашрамд дурьдахад одоогийн байдлаар ОХУ-ын БХЯ-ны мэдлийн 12 шинжлэх ухааны ротуудад 648 цэрэг, харин спортын ротуудад 381 цэргийн алба хаагч тус тус алба хааж байна.

Эх орноо хамгаална гэдэг бол дан ганц цэрэг, армийн үүрэг бус бүх нийтийн үйл хэрэг, мөн орон нутгийн хамгаалалтад тулгуурлах ёстой гэж үзэх болсон. Тийм ч учраас 2015 онд УИХ-аар батлагдсан Монгол Улсын "Батлан хамгаалах бодлогын үндэс"-т энэ талаар маш тодорхой тусгагдсан байдаг.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?