“ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ИЙГ ШАЛГАРУУЛНА

2017-11-07  

Залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилгоор “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жил  “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Багийн амжилт” гэсэн 10  номинацад “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулах юм.

Шалгаруулалтын үйл ажиллагаа хоёр үе шаттай явагдана. Тодруулбал, сум дүүргээс нэр дэвшсэн шилдэг хүүхдийн материалыг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүлээн авч, шалгаруулах юм. Харин аймаг, нийслэлд нэр дэвшсэн хүүхдүүдийн материалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт арванхоёрдугаар сарын 1-ний дотор хүргүүлснээр 10 номинацийн эздийг тодруулна.

 Дашрамд сонирхуулахад, Монгол Улс “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 1991 оноос албан ёсоор шалгаруулах болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламжийг гардуулах юм.

 

ЭХ СУРВАЛЖ: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?