"ЛАНД КРУЙЗЕР КЛУБ"-ЫН ХАМТ ОЛОН ОСОЛДСОН МАШИНУУДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЖЭЭ

2017-11-07  

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хур тундас ихээр орж байгаатай холбогдуулан орон нутгийн замууд халтиргаа гулгаатай ихтэй байна. Мөн энэ байдлаас болж зам даваа цасанд дарагдаж авто машинууд саатах тохиолдол нэлээд гарч байна. Энэ байдлыг харгалзан үзэж "Ланд круйзер клуб"-ын хамт олон осолдсон машинуудад тусламж хүргэжээ.

Өнгөрсөн 2017 оны 11 сарын 06-ны өдөр 17 цагаас 24 цагийн хооронд Налайх, Хоолтын даваа чиглэлд 10 машин, 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж замын хажуу руу онхолдсон, унасан, замаас гарсан, даваа өөд хий эргэж гарахгүй байсан машинуудад сайн дураар тусламж үзүүлжээ. 

 

 

Ч.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:МУНДАГ ЗАЛУУС ШҮҮ 2017-11-07
Sam****:iim zaluuchuud olon boloosoi... bayarlalaaa 2017-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?