ТӨРӨӨС НАМЫГ САЛГАНА, ГЭХДЭЭ ЗАСАГТАЙГАА НААЧИХ ВИЙ ДЭЭ, ЭРГҮҮЛЭЭД..

2017-11-07  

Олон жил буюу сүүлийн 27 жил Монголын улс төрчид нэг л зүйлийг тоть шиг давтлаа. Төр, Засгийн дээр улс төрийн намыг байлгахгүй тухай. Төрөө, Засгаа намаас яаж салгах тухай. Нэг намын төр, нэг намын Засгийн газар байгуулах биш, хэрхэн Монголын Төр, Монголын Засгийн газрыг байгуулах тухай л ярилаа. Үр дүнд нь Монгол улсын Ерөнхийлөгчийг улс төрийн намаас нь түдгэлзүүлдэг болов. Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ заавал улс төрийн нам түшнэ, тэр дундаа УИХ-д суудалтай улс төрийн намаас зөвхөн нэр дэвшинэ гэж хуульчилсан. Практик амьдралаас харахад, үе үеийн ерөнхийлөгчид маань намаасаа түдгэлзлээ гээд улс төрийн харьяаллаа гээсэн нь үгүй. Гэхдээ л УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг бодвол арай дэвшилттэй гэж хэлж болно.

Өнөөдөр эрх баригч намын дарга М.Энхболд намынхаа ч, төрийнхээ ч жолоог хамтад нь атгаж буй. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа ч Ардчилсан Намын даргаар давхар ажиллаж байсан. Тухайн үедээ, - Та УИХ-ын дарга юм уу, Ардчилсан Намын дарга юм уу ? гэж МАН-ын тухайн үеийн бүлгийн дарга Бямбацогт гишүүн чуулганы хуралдааны үеэр асууж байсан. Тиймээс эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх нь зохимжгүй гэдэг нь харагдсан. Энэ үүднээсээ энэ сарын 20-21-ний өдөр эхлэх МАН-ын Их Хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд намын даргаа өгөхөөр зэхэж буй нь эрүүл үзэгдэл юм. Харин намын даргыг Ү.Хүрэлсүх авч, Нам, Засгийг хослуулан удирдах нь хэр зөв бэ? Гэдгийг ч тал талаас нь тунгаахад гэмгүй.

 

 

Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:энэ нам улс орныг сүйрүүллээ 2017-11-07
ZOCHIN:NAM BISH EH ORNOO GESEN SETGELEER AJILLAJ BOLOHGVI YU ???????????????? 2017-11-07
янжаа:энэ ман одоо урагшлахгүй 2017-11-08
zaluuchuud:shine shildeeg zaluusaa demjih hereegtyei ali ert uvgun bolson humuuse tseverleh heregtai bna 2017-11-08
нам:намаа төрийн ажлаас салгах хэрэгтэй 2017-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?