БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД САЛБАРЫНХАНДАА ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2017-11-07  

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, ТЗУГ-ын дарга, хурандаа О.Мөнх-Очир тэргүүтэй албаныхан Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, “Бөртэ” ТӨAATҮГ, “Бага Баян Энхийн төлөө цогцолбор төв”, “Алдар” спорт хороо, “ЦДБЭЧ”, “Соёмбо” сонин, “Дуулга” студийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Улс эх орны аюулгүй байдал, батлан хамгаалах үйлстэй миний улс төрийн амьдрал салшгүй холбоотой байсаар ирсэн. Ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, гадаад бодлогоор дамжуулж эх орныхоо тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлыг хамгаалахад гар бие оролцож явсан хүний хувьд Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж буйдаа баяртай байна. Энэ салбараа улам хөгжүүлж, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхийн тулд бидэнд хийх ажил их бий” гэж байгууллагуудын удирдлагатай уулзах үеэрээ хэлсэн юм. Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг”, “Агаарын цэрэг”-ээс бүрдэхээр хуульчлагдаж, Төрлийн цэргийн командлалын нийтлэг бүрэн эрхийг “Зэвсэгт хүчний тухай” хуульд тусгайлан заасан. Төрлийн цэргийн командлалууд байгуулагдан бие даан үүрэг гүйцэтгэж эхэлсэнтэй холбогдуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд сайд командлалын удирдлагуудтай санал солилцож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

“Бөртэ” ТӨAATҮГ-ын ерөнхий захирал Т.Баярбаатар “Манай үйлдвэр хэдий төрийн өмчит боловч ажилчдын цалин хөлс бусад санхүүжилтээ дотоод орлогоосоо бүрдүүлдэг. Цаашид үйл ажиллагаа явуулахад техник, технологийн шинэчлэлт, боловсон хүчнээ чадваржуулах асуудал тулгамдаж байна” гэв. Тус үйлдвэр нь 1922 онд байгуулагдсан Монгол Улсын ууган таван үйлдвэрийн нэг аж. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Оёдлын үйлдвэрийн салбарт “Бөртэ” ТӨAATҮГ шиг 200 гаруй ажилтантай үйлдвэр маш ховор. Энэ нөөц боломжоо ашиглаад үйл ажиллагаагаа улам өргөтгөж, маркетинг, менежментийн зохион байгуулалтыг шинэчилж, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэж үүрэг болгов. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Алдар” спорт хороо бол монголын анхны спортын нийгэмлэгүүдийн нэг. Өнгөрсөн жил түүхт 70 жилийнхээ ойтой золгосон тус спортын хороо Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхийн индэрт гаргахад их хувь нэмэр оруулсаар байдагт би талархаж явдаг. Мөрдөс зүүсэн, тамирчид учир сахилга бат, зохион байгуулалтдаа анхаарч, үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв. 

ЦДБЭЧ-ийн хувьд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг ард түмэнд урлагаар дамжуулан сурталчилан таниулахад гол үүрэг гүйцэтгэдэг байгууллага гэдгийг онцолсон. Цаашдаа шинэ уран бүтээлүүд олноор туурвиж, бие бүрэлдэхүүнийхээ ур чадварыг улам нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг онцлов. Салбарын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Соёмбо”, “Дуулга”-ын хувьд нийтлэл, нэвтрүүлгийнхээ цар хүрээнд анхаарч, цэргийн алба хаагчдыг соён гэгээрүүлэх, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг иргэдэд сурталчилан таниулж, залуусыг эх оронч үзлээр төлөвшин хүмүүжихэд анхаарч ажиллах хэрэгтэйг гэж үүрэг болголоо.

 

 

Б.БАТЦЭЦЭГ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?