“ДЦС-2”,“ДЦС-3” ТӨХК-ИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 100 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

2017-11-08  

Эрчим хүчний эх үүсвэрүүд болох “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өвлийн их ачааллын горимд шилжжээ. Өчигдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 25 зуух, 21 турбин  ажиллаж байсан бөгөөд17 зуух,  5 турбин бэлтгэлд байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд танилцуулав.

2017-2018 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээнд “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК болон Амгалан дулааны станц ажиллаж байна. Тухайлбал, “ДЦС-2”,“ДЦС-3” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн “ДЦС-4” ТӨХК-ийнтөлөвлөсөн 44 ажлаас 39 нь 100% хийгдэж, “МОНР-10” төслийн хүрээнд 7-р зуух, ТГ-3-ын ажлууд хийгдэж байна. Графикийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30 гэхэд бэлтгэлд орно гэдгийг Ерөнхий инженер Б.Дашдаваа танилцууллаа.Станцуудын гол түүхий эд болох нүүрсний хангамж хэвийн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 96-98 хувьтай байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ENE UVUL IH HUITEN BOLNO BELTGEL SAIN BH HEREGTEI 2017-11-08
зочин:сайд нь солигдоод ажил эрчимжиж байх шиг байна 2017-11-08
золоо:ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИНДӨӨ ШИНЭЧЛЭЛ САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ 2017-11-08
ЖИЛЭЭ:1983 onii tonog tuhuurumj muualgui yahaw dee huurhii 2017-11-08
zochin:монгол улсын түүчээ болсон станцынхандаа амжилт 2017-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?