БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД БРИТАНИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-08  

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр  манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд Британийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолсон юм.

Тэрбээр “2012 онд хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаас хойш батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан гэж боддог. Энэ хүрээнд олон улсад энхийг дэмжих ажиллагаанд хамтарч оролцох, дадлага сургуулилт хийх, сургагч багш нарыг харилцан солилцох, Зэвсэгт хүчинд морин пологийн спортыг хөгжүүлэх зэрэгт та бүхнийг анхаарлаа хандуулж, хамтран ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.

Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Уэйн Дэвид “Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээрх бидний хамтын ажиллагаа сайн түвшинд байгаа” гээд дээрх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно хэмээв.

Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?