ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2017-11-09  

Дорноговь аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй  бие бүрэлдэхүүн зургаан багт хуваагдан  Сайншанд сумын хэмжээнд Зам-Үүд суманд сураггүй болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод долоо хонож байна.

Охиныг орон даяар эрэн хайж байгаа төдийгүй Замын-Үүд сум, зэргэлдээ сумын нутгаар Онцгой байдлын алба хаагч , орон нутгийн иргэд, цагдаа, тусгай, зэрэг нийт 500 гаруй хүн хайж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?