ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИЛҮҮ АНХААРНА

2017-11-11  

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь гэмт хэргийн бууралтанд эерэгээр нөлөөлнө. Гэмт хэргийг үйлдэгдсэний дараа гэмт хэрэгтнийг хайж, илрүүлэн тогтоох, ял зэм үүрүүлэх нь эдийн засгийн хувьд ч, зарцуулах хөрөнгө, дайчлах хүн хүч, техникийн хувьд ч хохиролтойг судалгаа гэлтгүй мэднэ. Нийгэмд, хувь хүнд ч бас хор холбогдолтой. Тэгвэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ хандлагыг бий болгохоор зорьж байна. Иргэдийн судалгааг сайжруулах, өмнөх болон одоо мөрдөж буй гэмт хэргийн бүртгэлийг сайжруулах, иргэдтэйгээ илүү ойр дотно холбоотой ажиллах, хамтарсан эргүүлийг тогтмол зохион байгуулах төлөвлөгөөг тус хэлтэс гаргажээ.

Энэ төлөвлөгөөгөө хамт олондоо танилцуулж, нийслэлийн Цагдаагийн Газраас зөвлөгөө авч, хоёр хоногийн сургалт явуулсан байна. Ялангуяа хэсгийн байцаагч, хорооны цагдаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бат-Эрдэнийн хариуцсан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн цагдаагийн газрын ХЖХ ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Х.Батхуяг, УЗБХ, Жижүүрийн ахлах мөрдөгч , цагдаагийн ахмад А.Даваацэрэн, ХШҮЁЖХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад А.Даваацэрэн, ХЖХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Ганбаяр, ХНСХ ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Батхуяг, цагдаагийн ахмад Я.Сайнбаяр нар өөрийн биеэр үлгэрлэн 2 өдөр ажилласан нь тун үр дүнтэй, өгөөжтэй боллоо гэж Чингэлтэй дүүргийн ЦХ-ийн дарга Отгонбаатар онцолж байна. Хороо болон хэсгийн цагдаагийн өдөр тутмын ажил төрөлд зөвлөгөө өгөхөөс гадна, Нийслэлийн цагдаагийн газрын ХЖХ ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Х.Батхуяг нарын бие бүрэлдэхүүн ЧДЦХ-2-н НХЖХТ-н дарга,цагдаагийн хошууч Д.Отгонжаргал, хэсгийн байцаагч ,цагдаагийн а/д Ж.Бат-Эрдэнэ нар ажлын чиглэлтэй ч танилцаж, НЦГ-ийн ХЖХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Ганбаяр хэсгийн байцаагч, цагдаагийн а/д Ж. Бат-Эрдэнэд биечлэн зааварчлага өгсөн байна. Ялангуяа, өргөдөл гомдол, мэдээллийн тоо, зөрчлийн хэрэг нээсэн тоо, арга хэмжээ авсан байдалд хуулийн хүрээнд бүртгэл хөтлөлт, сантай тулгаж холбогдох хуулийн дагуу материалын бүрдлийг хангах, энэхүү мэдээллийн санг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн зөв зохистой ашиглахыг мэргэжлийн зүгээс зөвлөснийг Чингэлтэй дүүргийн ЦХ , бие бүрэлдэхүүн талархан угтжээ.

НЦГ-ын ХНСХ ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Сайнбаяр тус хорооны нутаг дэвсгэрт бүх нийтийн эргүүл зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх нь гэмт хэргийн тоог бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг чухал үзүүлэлт гэдгийг ч онцолж, хүрээгээ эргүүлийн хүрээ болон хамтрагчдын хүрээг тэлэх, эргүүлийн үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, хорооны хэв журмын урамшилт эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, удирдамж ханган ажилласан байна. Нийслэлийн Цагдаагийн дарга Ядамдорж дүүрэг, хэсэг, хорооны цагдаагийн бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн зөвлөгөө, сургалт, зааварчилга өгөх, иргэд, цагдаагийн бие бүрэлдэхүүний амьд хэлхээ холбоог тогтоохоос Нийслэлийн Цагдаагийн Газрын үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь олны талархлыг хүлээж эхэллээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?