МАЛ ДАГАВАЛ АМ ТОСТОНО НАМ ДАГАВАЛ АЖИЛ ТОСНО

2017-11-11  

улс төрийн нам зурган илэрцүүд

Монголын улс төрийн намын сонгуулийн уриа, улс төрчдийн сайхан үгэнд хууртахаа зогсох цаг болжээ. Ярьсан болгон нь " үлгэр". Дөрөв, дөрвөн жилээр ард иргэдээ " гол гаргаж" байна. Зөвхөн улс төрийн нам, түүний удирдагчид л цаг хожих, өөрсдөө хожих л улс төрийн нүүдэл гэж хэлж болно. Ядарсан ард иргэд амьдралаа дээшлүүлэх, ажил төрөлтэй болох, татварын дарамтаа багасгах, хувиараа бизнес эрхлэх таатай нөхцөл бий болгох эрмэлзлэлээр л МАН-ыг олуулаа, 65-уулаа болгосон. Тэдний ихэнхийг нь монголчууд мэдэхгүй. Тэднээс ганцхан зүйлийг л хүссэн. Улс орноо эзэн шиг удирдаад, аваад яваач гэж. Иргэдийг нь хүн шиг амьдруулаач , ажил төрөлтэй болгооч, амьдрах нөхцөлийг нь сайжруулаач гэж. Гэтэл бүх юм янзандаа. Татвар л нэмэгдэх нь. Мэргэжлийн засгийн газар байгуулах, чадварлаг боловсон хүчнийг мэргэжилтнээр томилох асуудал ч мартагдсан. Эрх баригч нам бүхий л улс төрийн томилгоог гардан хийж байна. Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг эрх баригч намын дарга гардан хийдэг жишээг тогтжээ. Хэлтсийн дарга нарыг сайд нар, мэргэжилтнүүдийг УИХ-ын гишүүд " шахаж" байна. Ийм л шударга бус тогтолцоог улс төрийн намууд улс оронд цэцэглүүлсэн байна. Иргэд тэнэг биш. Тэд мал дагавал ам тостоно, нам дагавал ажил тосно гэдэг яриаг гаргажээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?