АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАГЧ НАР ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ БОЛЛОО

2017-11-11  

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд нийт 55 байцаагч, 206 тээвэр зохицуулагч өвлийн иж бүрэн дүрэмт хувцасаа өнөөдөр хүлээж авлаа. Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд болон ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран нийт байцаагч, тээвэр зохицуулагч нараа чадавхижуулах сургалтуудыг шат дараатайгаар зохион байгуулж, хууль эрх зүйн хувьд боловсронгуй болгосон байдаг. Харин өнгөрсөн 7 жилийн хугацаанд байцаагч нарын асуудал, хувцас хэрэгсэл төдийлөн шийдэгдээгүй байсан нь  ийнхүү шийдэгдэж байгаа тул цаашид графикийн дагуу үр дүнтэй ажиллах шаардлагатай байгааг хэллээ.  

“Тээвэр зохицуулагч, байцаагч нар автотээврийн салбарын тэргүүн эгнээнд салбарын нүүр царай болдог. Та бүхний мэдлэг, ур чадвар, харилцаанаас автотээврийн салбарын нүүр царай харагдана. Хүний өмнө нүүр бардам зогсож, шаардлага тавих боломжтой боллоо” хэмээн ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга С.Батболд хэлэв.

Цаашид хууль дүрмийн шинэчлэлтүүд, зөрчлийн хуультайгаар холбоотойгоор байцаагчийн эрх үүргийг өргөн хүрээнд авч үзэх шаардлага гарч байгаа тул торгож шийтгэхээсээ илүүтэйгээр урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч, цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрсдийгөө боловсруулж ажиллахыг нийт албан хаагчдаас хүслээ.

Орон нутагт ажиллаж байгаа тээвэр зохицуулагчдын хувцсыг шуудангаар хүргэж, ирэх 7 хоногт онлайн хурлаар иж бүрэн хувцас, хэрэгсэлтэй уулзах юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ:АТҮТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?