ДОРНОГОВЬ АЙМГИЙН АН-ЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ГАНТУЛГАД ХАРИУЦУУЛЖЭЭ

2017-11-13  

ГАНТУЛГА Ц ШИРЭЭНИЙ ТЕННЕС зурган илэрцүүд

Дорноговь аймгийн АН-ын хорооны гишүүд хуралдаж намын дарга П.Ганхуягийг огцруулсан байна. Дүрмийн дагуу намын хорооны гишүүдийн 30 хувь нь даргыгаа огцруулах шаардлагад гарын үсэг зурсан тус хуралд төвөөс АН-ын дарга С.Эрдэнэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Туваан нар ч урилгаар оролцсон байна. Тус хурлаар намын даргыг огцруулж, үүрэг гүйцэтгэгчийг шалгаруулан томилсон байна. Нийт гишүүдийн 80 орчим хувийн саналын дэмжлэг авсан Гантулгыг Дорноговь аймгийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ оны төгсгөлд Намын хорооны албан ёсны сонгууль болно гэж АН-аас мэдэгдлээ. Гантулга нь АН-аас сонгогдсон цорын ганц иргэдийн хурлын гишүүн юм. Тэрбээр өмнө нь Намын даргаар ажиллаж байсан туршлагатай гэж гишүүд нь дэмжсэн байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?