ЭРХ БАРИГЧИД ЦАГ ХОЖИЖ, БАГШ НАРЫГ ХАРИУЦЛАГААР СҮРДҮҮЛЭН ДАЛАЙЛГАХ БОЛСОН БАЙНА

2017-11-13  

Улсын хэмжээнд 177 дунд сургууль, 217 цэцэрлэг, 10 гаруй Шинжлэх ухааны байгууллага ажил хаялт зарласан. Тэд цалингаа 1,600,000 болгохыг шаардаж буй. Энэ бол юу ч хийдэггүй, хэлсэн үгэндээ огт хариуцлага хүлээдэггүй, түүнийгээ хуульчилсан УИХ-ын гишүүдийн цалингаас ч бага тоо. Үүнийг их байна, багш нар даварч байна гэх үзлийг нийгэмд дэлгэрүүлэхийг эрх баригчид санаархаж байна. Багш нарын тэмцлийг сааруулах, шаардлагаас нь бултах зорилгоор цаг ч хожсон байна. Цаг хожих зуураа цуглаан, жагсаал, ажил хаялтыг дарах мэргэн аргыг сэджээ.

Ажил хаялтаас үүдэх үр дагаврыг багш нар хариуцах албан тоотыг Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудад Боловсролын сайд Цогзолмаа хүргүүлжээ. Энэ юу гэсэн үг вэ? Ажлаас хална гэсэн дохио байж болох юм. Сургуулийн захирал, эрхлэгчийг нь сүрдүүлж, багш нараа эргүүлэн татах дарамт ч гэж нөгөө талаас харж болох. Багш нартай ярилцах, цалинг нэмэх, ажлын нөхцөлийг нь сайжруулахын оронд эрх баригчид хүч түрж эхэллээ ч гэж харж болох нь. Тэмцэл хаа хүрч өндөрлөхийг харах л үлдэв. Эрх баригчдын башир аргад багш нар сөгдөх болов уу? Яадаг бол... Яг одоогийн байдлаар ажил хаялт 90 хувьтай явна гэх мэдээллийг жагсагчдын зүгээс өгөөд байна. 

 

 

Э.МАНДУУЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?