УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХОТУУД НЭГДЭЖ БАЙНА

2017-11-13  

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хурал буюу КОП23 ХБНГУ-ын Бонн хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох, санхүүжилтийн механизм, талуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зэрэг асуудлуудыг түлхүү хэлэлцэж буй бөгөөд конвенцид нэгдэн орсон улсуудын төлөөллөөс гадна орон нутгийн засаг захиргаадын оролцоог нэмэгдүүлснээрээ өмнөх хурлуудаас онцлог болж байна. "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг орон нутгийн болон бүсийн манлайлал" сэдвийн дор 330 хотын дарга нар, 1000 гаруй хотын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд хэрхэн нэгдэн ажиллахаа хэлэлцэж байгаа юм.

Орон нутгийн засаг захиргаад болон бүсийн хэмжээний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ИКЛЭЙ олон улсын байгууллага ихээхэн хүчин чармайлт гарган энэ удаагийн чуулга уулзалтыг даргалан явуулсан бөгөөд 3 үндсэн чиглэлд цаашид төвлөрөн ажиллах тунхаглалыг гаргалаа. Үүнд, хотууд өөрсдийн нөөц бололцоог ухаалаг ашиглах, хөгжингүй улс орнуудын хотуудад нэвтэрсэн дэвшилтэт технологийг өртөг багатай нэвтрүүлэх, харилцан солилцох, техникийн тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн механизм, Уур амьсгалын ногоон сан, бусад тусгай сангийн нөөц бололцоо, нэмэлт санхүүжилтийг орон нутагт чиглүүлэн ашиглах замаар зорилтоо биелүүлэх асуудлууд багтаж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?