ХУУЛЬ БУС ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЛОО

2017-11-13  

СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станц” ХХК-д нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгалаа.

Тус компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь баримт, зөрчил шалгах ажиллагаагаар нотлогдон, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулан, олборлож, тээвэрлэсэн хайрганд нөхөн төлбөрийн арга хэмжээ авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дагуу зөрчлийн үр дагаварыг арилгуулахаар тусгай зөвшөөрөл авах хүртэл үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ.

Иймд хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайргыг тусгай зөвшөөрөлгүй олборлож, ашиглахгүй байхыг нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?