НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

2017-11-14  

Хурлаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг 4 асуудал хэлэлцэж байна. 

Маргааш НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын 12-р ээлжит хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хийхээр товлов. Хуралдааны үеэр НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэх юм гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?