2017 оны 11-р сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хар тамхи, мансууруулах бодис, түүнийг хэрэглэхэд ашигладаг зүйлсийг гэртээ хууль бусаар хадгалсан байсныг шалган тогтоолоо.
Уг хэргийг 25-35 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хамтран үйлдсэн болохыг шалган тогтоолоо.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2017-11-15-ны өдрийн байдлаар нийтдээ 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлээд байгаа юм.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ