ЦДБЭЧ ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН МОНГОЛЫН 13 СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН БАТЛАМЖУУДЫГ ЦОГЦООР НЬ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА АНХНЫ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

2017-11-16  

Өнөөдөр буюу 2017.11.16-ний энэ өдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга нь 85 жилийн түүхт ойн босгон дээр ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвийн батламжуудыг цогцоор нь хүлээж авч байгаа урлагийн анхны байгууллага боллоо.

Эдгээр биет бус өвүүдээс Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлдээ тусган, монголын ард түмэн, батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгууллагуудад урлаг соёлоор үйлчилж, түгээн дэлгэрүүлдэг.       

 

Танхим нээгдсэнээр монголын ард түмэн соёлын биет бус өвийн талаар өргөн мэдээлэлтэй болохоос гадна түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх мөн ЦДБЭЧ-ын хамт олон соёлын биет бус өвийг уран бүтээлээрээ дамжуулж цэргийн ангиа нэгтгэлүүдээрээ сурталчлах, боломж нээгдэж байна. 

ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛ

1.Монгол бие биелгээ, уламжлалт бүжгийн урлаг

2.Ботго авахуулах зан үйл

3.Монгол ардын хөөмэйн урлаг

4.Монгол лимбэчдийн тоглох уламжлалт нэг арга барил битүү амьсгал

5.Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг

6.Шагайн харваа

7.Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг

8.Монгол тууль

9.Монгол ардын уртын дуу

10.Монгол наадам

11.Шувуучилахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл

12.Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл

13.Монгол уран бичлэг тус тус багтсан байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?