Хурц яах аргагүй их зүйлийг мэдэж буй. Ялангуяа дээдсүүдтэй холбоотой хэргийн үзүүрээс нь атгасан гэж бодогдож байна. Хуулийнхан зөвхөн баримт, нотолгоог үндэслэн ярьдаг. Тэр л зарчмаар Хурц асуудлыг дэлгэж эхэллээ.
Лу.Болд удаа дараа сайдын сэнтийд заларсан. Тэгэхдээ барилга барихдаа хэдхэн компанийг тендерт оруулж байсныг Хурц ил болголоо. Мөн зэвсгийн наймаанд оролцож, түүнээс болж хойд Солонгост Монголын 2 иргэн цаазаар авахуулсан тухай ноцтой мэдээллийг ч ил болгов. Тэр цааш нь үргэлжлүүлэн ярихыг хүссэнгүй. Түүнийг УИХ нээлттэй сонсголд дуудсан. Тэр нээлттэй сонсголыг ард иргэдэд ил нээлттэй явуулах нь зөв юм. Тэр болтол Хурцыг төрийн хамгаалалтанд байлгах нь зөв гэх иргэдийн байр суурийг дэмжиж байна.

Тэгвэл Ц.Нямдорж хэлэхдээ : "Томилгоо авах гэж байгаа хүн ноцтой асуудал ярилаа. Тэр дотор миний нэр ч явж байна. Л.Болдыг зэвсгийн наймаа хийсэн, таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн, таниас болж хоёр хүн цаазлуулсан гэж. Тэрээр ярианыхаа төгсгөлд нь Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн. Би тийм бичиг ирсэн эсэхийг яамны ажилтнуудаар хайлгалаа. ТЕГ-тай ярилаа, цагдаатай ярилаа. Тэдэнд тийм бичиг байхгүй гэж мэдэгдэж байна. Тэгэхээр энэ томилгоог хойшлуулаад, яриад байгаа зүйлийг нь тодруулах хэрэгтэй.
Намайг 42 сая ам.долларын шахааны бизнес “Эрдэнэт”-д хийсэн гэж гүтгэсэн. Би хуулийн байгууллагад хандсан байгаа. Ингэж тусгай албаны дарга гишүүдийн нэр хүндэд халдаж болохгүй. Тэр яриад байгаа бичиг чинь хуулийн байгууллагад байхгүй шүү” гэлээ.
Ц.ХИШГЭЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна