Mонголын Зохиолчдийн Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Болор цом" яруу найргийн наадам энэ жил Говь-Алтай аймагт болох юм байна. Тус наадмын эхний шатны шүлгүүдийг хүлээж авч байгаа юм. Болор цом наадам ирэх 12 дугаар сард зохион байгуулагдана. Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч Чадраабалын Лодойдамба агсаны мэндэлсэний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаараа онцлогтой. Оролцох яруу найрагчдын бүтээлийг 12-р сарын 8 хүртэл бүртгэх юм байна.
А.ЦЭРЭНДУЛАМ