ИРЭХ ОНД УЛААНБААТАРТ БОЛОХ АЗИЙН САЙД НАРЫН БАГА ХУРЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ

2017-11-17  

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг ирэх оны долоодугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Бага хурлын талаар танилцуулах зөвлөлдөх уулзалт 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд болов.

Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд, Азийн сайд нарын Бага хурлын дарга Ө.Энхтүвшин нээж үг хэллээ. Тэрээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн батлахдаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци зэрэгт дэвшүүлсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тодорхой заалт оруулсныг онцлон тэмдэглэв.

Энэ хуулийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-аас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллахаар хүлээсэн үүрэг, амлалтаа эрх зүйнд хүрээнд баталгаажуулсан гэлээ.

“Гамшгаас урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор болох Азийн сайд нарын Бага хурал  нь:

-  Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхий нийтийн аюулгүй байдал, амар тайван орших нөхцөлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн санал, санаачилгуудыг хэлэлцэх

-  Улс орнуудын ололт амжилт, туршлагаас хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх

-  Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг таниулах зорилготой юм.

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад МУЗН, гадаад улс орнуудын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын тэргүүн, төлөөлөл оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?