Монгол бахархлын өдөрт зориулан МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд" үзэсгэлэнгийн танхимд боллоо. Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, ЕБС-ийн 55 сурагчийн бүтээлээр дэлгэж байгаагаараа онцлогтой юм.
"Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн нээж, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.
Үзэсгэлэнгийн ТЭРГҮҮН БАЙРЫН шагналыг Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5-р дугаар сургуулийн 12 д ангийн сурагч Г.Оюунсүрэн “Монголын нууц товчоон” бүтээл
ДЭД БАЙРЫГ Чингэлтэй дүүргийн М.Цэдэндоржийн нэрэмжит 50-р сургуулийн сурагч 11 а ангийн сурагч М.Жаргалмаа “Нүүдэлчин" бүтээлээр
ГУТГААР БАЙРЫГ шагналыг Баян-Зүрх дүүргийн Хо-Ши-Миний нэрэмжит 14-р сургуулийн 12 ангийн сурагч Г.Солонго “Чингүнжавын өчил” бүтээл
ТУСГАЙ БАЙРЫН шагналыг Дорнод аймгийн Хэрлэн сумын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын тэргүүний 5-р сургуулийн 12д ангийн сурагч А.Энх-Учрал “Чойбалсан" бүтээл
ТУСГАЙ БАЙРЫГ Нийслэлийн Налайх дүүргийн үндэсний лаборатори 119-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Түвшинбат “ Би Монгол хүн” бүтээлээр тус тус хүртсэнийг гардуулан өгсөн юм.
Үзэсгэлэнд монгол уран бичлэгийн мастеруудын уран бүтээл тавигдсанаас гадна, 7 дүүрэг, 9 аймгийн ЕБС-ийн 7-12-р ангийн 55 сурагчийн бүтээлийг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэн 11-р сарын 17-23-ны өдрүүдэд үнэ төлбөргүй гарна.
Ц.ХИШГЭЭ