Дизайнер, Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргалын “O Couture high fashion show 2018" загварын шоу амжилттай зохион байгууллаа. Түүний урласан даашинзуудад гар хийцийн гоёл чимэглэл түлхүү орсон даашинзууд багтсан байлаа.
Мөн өнгөнд баригдалгүйгээр үндэсний элементүүдийг багтаан “Монгол Haute Couture” гоёлын даашинзын цогц цуглуулгаа танилцуулжээ. Түүний урласан эдгээр даашинз тухайн жилийн бүсгүйчүүдийн шинэ жилийн баярын чиг хандлагыг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй болов уу.
Ц.ХИШГЭЭ