ЭРЭЭН ДААВУУ

2017-12-18  

Орчин үеийн урлаг

Африк гаралтай зураач Йинка Шонибаре эрээн даавууны хээг гайхалтай гоё зуржээ. Тэрээр бүтээлээрээ Африк хүмүүсийн зонхилох гоёл болсон Голланди даавууны эртний уламжлалыг үргэлжлүүлж байна. Түүний урласан хурц тод өнгөтөй хээ угалзаар чимсэн даавуугаар дэлхий дахин гоёлоо. Зураач залуу Африк тивийн үндэсний хээ угалзыг орчин үеийн өнгөөр баяжуулсан нь амжилтынх нь үндэс болжээ. Эрс тэс тод өнгөтөй хээ угалз бүр учир утгатай. Харах тусам сэтгэл хөдөлгөж гайхшруулна. Өнгөнүүдийн нэгдэл, геометрийн янз бүрийн хэлбэр дүрс. Эндээс л Пикассо кубист өнгө зураасаа татсан. Йинка, Пикассо зураачийн кубист зургуудыг үзэх дуртай. Харин кубизмийг цаашаа байгаа чигээр нь хадгалах биш түүний уран санаа сэтгэлгээг өөрчлөн хөгжүүлэхээр зорьжээ. Зураачийн гол дүрслэл нь нар, дал модны навч, цэцэг, ус, дурлал хайр юм.

Зураач Йинка Лондонд 1962 онд төрж Нигери улсад өсчээ. Одоо Лондонд урландаа бүтээж байна. Зураачийн дуртай зохиолч Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” романы гол баатар амилан галерей үзэсгэлэнгээр зугаална. Энэ нь өнөөх хүний нүд булаасан эрээн даавуун хувцастай ноёд хатад, залуус, охид бүсгүйчүүд юм. Тэд бүгд толгойгүй. Шохоорхсон хүмүүс энд пиг дүүрэн. Танхим зөгийн үүр шиг л дүнгэнэнэ. Энэ нь Йинка зураачийн авъяасыг илтгэдэг. Түүний бүтээлийг үнэлэн 2005 онд Британий Эзэнт гүрний хүндэтгэлийн одон хүртээсэн. Йинка уран зургаас гадна баримал, орон зайн бүтээл урлаж найруулж дэглэж байна. Тэр зургуудаараа арьс өнгөөр ялгаварлах үеэ өнгөрөөсөн хир нь одоо болтол арилахгүй байгаа үзэл нь, өнөөгийн хөгжилд хэрхэн саад болж байгааг шүүмжилжээ. Дэлхийн хүмүүс улам нэгдэн нягтарч байхад цагаачлалыг хааж, хүн амьдрах улс орноо сонгохыг  зөвшөөрөхгүй байгааг буруушаадаг.

Европи тивд зөвхөн Англи улсын соёл урлагт амжилт гаргаж дэлхийд таниулж яваа хичнээн олон гоц авъяастай бүтээлчид Африк тивээс ирж суурьшсан удамтай болохыг тэр ойлгуулахыг хичээлээ. Энэ сэдвээрээ тэр Брайтоны галерейд “Британийн номын сан” нэртэй арван мянган номын хавтсыг өөрийн зурсан хээтэй эрээн даавуугаар гадарлаж тавьжээ. Тэр гоё хавтастай номноос нэгийг ч болсон олж аваарай.   

 

 

 

 

Ө.Рагчаасүрэн 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?