“Дарханы номын нөхөд” клубийн ууган гишүүн, оюуны садан эрхэм дүү Жадамбаагийн Эрхэмсайхан багшийн ур авъяас, Монгол хэлээ залуу үед өвлүүлэхээр хийж байгаа бүтээлийг нь үнэлээд баршгүй. Дархан хотын Боловсрол Соёлын газрын байранд Эрхэмсайхан багшийн уралсан зураг бичээс бүхий шүлэг найргийн дээжис нэг ханаар нь дүүрэн байдаг. Энд нилээн хэдэн жил болж байгаа энэ үзэсгэлэнг, үзээгүй бол очиж сонирхоорой.
Эдгээр нь түрүү үеийнх нь бүтээлүүд. Үүнээс хойш олон гоё зураг бичээс уралсан. Хуучны судар ном хэвэлдэг муутуу цаасан дээр бэхээр Монгол бичигээр уралдаг. Бүхэл бүтэн тууль, найраглал, сургаалийг Монгол бичгээр урлан дэлгэсээр байна. Дарханчууддаа зориулан бие даасан тайлан үзэсгэлэнгээ өнгөрсөн жил гаргасан. Эрхэмсайхан багшийн бичиг, зургийн хосолмол урлагийн бүтээлийг улам л олон байгууллага, хүмүүст түгээвэл Монгол хэлээ, үндэсний босоо бичигээ суралцахад тун чухал гарын авлага болно доо. Дэмжиж дэлгэрүүлж байгаа ном, эрдмийн садан олон хүндээ бид баярлаж явдаг. Хүүхэд залууст улам л хүргэмээр байна цааш даа.
“Чихнү чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ юугээн дээдлэн хөгжүүлье...”
Ө.Рагчаасүрэн. Дархан хот. Бурхантын хөндий.