"Монголын гэрэл зураг -2017" оны шилдэг бүтээлийн уралдаанд хот хөдөөгийн 80 гаруй гэрэл зурагчин 450 орчим бүтээлээ ирүүлснээс шилдэг 100 бүтээлээр нь үзэсгэлэн гаргажээ.
Фото сэтгүүлзүй, баримтат гэрэл зураг төрөлд Чулуунбатын Ганбатын "Аваа өгөө" бүтээл "Оны шилдэг баримтат гэрэл зураг"-аар шалгарсан байна.
Хүрээлэн буй орчин, аялалын гэрэл зураг төрөлд 31 бүтээл үзэсгэлэнд тавигдсанаас оны шилдгээр Л.Жаргал "Их нартын байгалийн нөөц газар - ҮНЭГ" бүтээл шилдгээр шалгарлаа.
Агшин номинацид хамгийн олон зураг буюу 40 орчим зураг үзэсгэлэнд тавигдсанаас "Айдасгүй зоог" зургаар Өдрийн сонины залуу уран бүтээлч Г.Базаррагчаа шалгарчээ.
Модерн фото арт номинацид Оны шилдгээр "Агшинг сүүдэрлэхүй" бүтээлээр Өвөрхангай аймгийн гэрэл зурагчин С.Чинбат шалгарсан байна.
"ГЭРЭЛ ЗУРАГ 2017" ҮЗЭСГЭЛЭНД ТАВИГДСАН БҮТЭЭЛҮҮДИЙГ ТОЛЬДОЖ, МЭЛМИЙ, ОЮУНАА БАЯСГАХЫГ ЭРХЭМ УНШИГЧ ТАНААС ХҮСЬЕ.
Аялалын гэрэл зурагчин Г.Ган-өлзий "Анчин бүргэд",
Д.Даваанямын "Даяарчлал"
Даяарчлал,техник технологийн хөгжил хүн төрөлхтнийг байгаль эх дэлхийгээс улам холдуулж буй мэт...Гэхдээ би байгалиас сэтгэлийн таашал авдаг бас сүсэглэн залбирдаг...
Гэрэл зурагчин Г.Анхбаярын "100 жилийн ганцаардал"
Гэрэл зурагчин Ж.Отгоогийн "Байхгүй"
Гэрэл зурагчин Ч.Сүхбаатарын "Сарлаг сургагч"
Өвөрмонголын гэрэл зурагчин С.Цэнгэлбаярын "Жаргалтай нас"
Гэрэл зурагчин Р.Гоцбаярын "Аавынхаа нөмөрт"
Гэрэл зурагчин С.Бадамхандын "Хилийн манаанд"
Гэрэл зурагчин Н.Сүхбат "Уянга яруу найрагч Урайнхай гуайн уяхан зөөлөн төрх"
Гэрэл зурагчин Б.Отгонгэрэлийн "Төрийн минь сүлд өршөө"
Гэрэл зурагчин Б.Батцэрэнгийн "Аса Явуулын станци мэдээлж байна"
Гэрэл зурагчин Б.Ганхүүгийн "Бидэнд чөдрөөс алдуурах цаг ирнэ"
Гэрэл зурагчин Б.Чадраабалын "Хүндлэл, Их эвлэрэл"
С.ШҮРЭНЧИМЭГ