НПГ, ЭЦА-НЫ АЛБА ХААГЧИД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ

2017-11-17  

Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтарсан шалгалт хийж хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлэн баривчиллаа. 

Өнгөрөгч шөнө явуулсан шалгалтаар хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хэрэглэсэн Э, Г, М нарыг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд нь 23-25 орчим насны, нэг эмэгтэй, хоёр эрэгтэй байжээ. Тэднийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс саатуулсан бөгөөд бие болон гар тээшинд нь үзлэг хийхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодист орох ice буюу мөс илэрчээ. Мөн биед нь урьдчилсан байдлаар шинжилгээ хийхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Одоогоор тус этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

 

Эх сурвалж : ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?