ХУРЦ АА ГЭЖ...ХӨГИЙН Ч ЭР ЮМ ДАА

2017-11-18  

Тийм хоншоортой л юм бол Их Британи, эсвэл Америк зэрэг том гүрэнд Элчин сайдаар томилогдохгүй яасан юм? Улс дамжин томорч, Европт нэвтрэх эрхээ буцаагаад авчихгүй дээ. ТЕГ-ын даргын суудлаас гулсчихаад, Солонгос явахын төлөө мэддэг бүхнээ шантааж болгон ашиглаж байх юм. Сайн эрийн хийх зүйл яавч биш. Улстөрчдийн булхай луйврын талаарх мэддэг бүх мэдээллээ өөрийн хувийн эрх ашиг, албан тушаалын томилгооны төлөө ашиглаж байгаа нь Бадарч тахарын зиндаанд түүнийг унагаж орхилоо. Уг нь жинхэнэ сайн эр бол Монголын ард түмний төлөө тэр мэдээллүүдээ зориулж, шударга ёсыг бий болгохын тулд эцсээ хүртэл явж, эвлэж болох бүх аргыг хэрэглэх байв. Гэтэл тэгсэнгүй. Албан тушаалтай, арыг нь даах хүнтэй байх үедээ хэдэн жилээр дуугарахгүй гүрийсэн гэхээр мань эр луйврын гэмт хэргийн хамсаатан болж таараад байна. Түүгээр ч зогсохгүй Элчингийн эрх ямба хөөхийн төлөө хөгөө дэлгэв. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гээч болов. Монгол Улсын ТЕГ-ын дарга, хүчнийхнийг улстөрчидтэй нь атган, юу хүссэнээ хийн бужигнуулж явсан эр хүний газарт, хөх далайн эрэгт өчиггүй цөлөгдөж, өргөн түмнээсээ хол гансарч сууна гэдэг юу нь сайхан байхав. Тэгээд бүр мэдэхгүй салбарт шүү. Ёстой нөгөө эр шалдаа бууж, эрэг голдоо нурна гэдэг тэр биз. Тэгэхээр түүнд Монголд үлдэхгүй байх хангалттай хар шалтгаан бас байна. Жинхэнэ сайн эр бол төрд бугласан бүх булхай луйврыг ард түмэндээ дэлгэн, үнэнийг хэлэх боломж эрэлхийлэх байсан. Харин Хурц мэддэг бүхнээ өөртэйгээ хамт аваад Солонгос руу зугтах замыг сонгов. Дээр нь хашиж байсан албан тушаалуудаа ашиглан бусдыг айлган чичрүүлэв. Гэтэл түүнийг сайн эр гэх нь холгүй ханараад байх юм. Үнэндээ мань Хурц баян амбаны адууг туун ядуу ардад хүргэхийг зорилго болгоогүй, харин төр, түмэн хоёрын дунд түнтийж яваа "биеэ үнэлэгч" л юм даа. За тэгээд энэ залуугаар амаа таглуулсан болгонд "Хохь чинь" гээд хэлчихэд гэмгүй аж. Солонгос явчих санаатай боорлуулж суугаа Хурцын ч хохь, ийм гишүүд дарга нарт итгэж өнөөг хүрсэн бидний ч хохь. Ингэхэд нөгөө солонгосууд дараагийн хохирогч болохгүйн тулд Хурцыг хүлээж авахгүй гэх магадлал өндөр гэж байгаа...Манайхан ч яахав айсандаа амаа үдүүлээд, ичсэндээ эрүү хамхин хулчийж байгаад илгээдэг байж. Тэртэй тэргүй гайтуулж буй хэн нэгнийгээ гайхамшиг гутамшиг хоёртой нь илгээдэг гарзандаа гарсан албыг Гадаад харилцаа гэх болсоор удаж байгаа юм хойно. Эсвэл тэр энэ цагийн томоос том золиос. Үүрэг гүйцэтгэсэн цэрэг. Генерал болсон хойноо ч цэрэг хэвээр үлдсэн бухимдал, хорсол.

 

 

 

Р.ЭМҮЖИН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Bat uuld baatar ugdug shig Hurts hulhi general shuu dee Elbegdorjiin uyanii gulug 2017-11-18
ТЭНГЭР:МАНАН НҮҮР ЦАРАЙ НЬ ЭНЭ 2017-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?