ЯАЖ БИ-12

2017-11-18  

Яаж би- Б.Хурц шиг “-Ярих уу! –Яах уу! –Айн!” Гэсэн гуравхан үгээр улс төрчдийг “өвдөг чичирүүлж”, өрөөнд ялаа ниссэн ч дуулдам “нам” болгох вэ!

Яаж би- Яг түүн шиг тагнуулчийн ажлыг амжиргаа залгуулах, албан тушаал авах “боловсон шантааж “ болгон бусдыг “дарамтлах” вэ!

Яаж би- Лу.Болд шиг түрүүлж дуугарч амаа хөлдөөнгүүтээ,алах заналхийллийн амьд гэрч болон дахин “бүдрэх”вэ!

Яаж би-Д.Эрдэнэбат шиг “Эр хүн гурван цохилт даах ёстой” гэж эрэлхэг баатрын дүрд тоглонгуутаа дотроо “Хурц гишүүн” гэж андууртлаа “бантах” вэ!

Яаж би-Авлигачид шиг огцорсон тагнуулчийн бараанаар “шээс алдаж”, сүрэг сүргээрээ сүүлээ хавчин “зугтаах”вэ!

Яаж би-Ч.Хүрэлбаатар шиг “Хотгор шанагын уурхай”-г зарсан баримтыг хоёр нүдээрээ харж байхад “мэлзсээр”Сангийн сайд болох вэ!

Яаж би- З.Энхболд шиг өөдөөс нь сөрж үг хэлсэн болгоныг “30 гэр бүлийн нэг”-ээр өргөмжлөн “тодруулах” вэ!

Яаж би-О.Баасанхүү шиг хадам аавынхаа зурсан зургийг “шахаа, шантааж” зэрэгцүүлэн гишүүдэд борлуулдаг "наймаачин" түшээ,халамжит хүргэн байх вэ!

Яаж би-Бэлэн мөнгө тараах нь эдийн засгаа яаж хорлодгийг бие дээрээ туршсан мөртлөө дахин 55 тэрбумаар “хорлон сүйтгэх”-ийг хүлээж “суух” вэ!

Яаж би-Манлайлагчид нь “Марзан Шарав”-аас ч давсан “ хошин шог ” ийм улсыг хөгжинө гэж итгэх вэ!

Яаж би-Солонгос сериалд тархиа угаалгаж,Хятад хүнсэнд ходоодоо даатгаж,хэрэглээний боол болсон ард түмнээ “сэхээрүүлэх“вэ!

Яаж би-Эмэгтэйчүүд нь нүүрээ гоодож, эрчүүд нь булчингаа хөгжүүлэхээс хэтрэхгүй ядуу сэтгэхүйгээс “ангижрах” вэ

Яаж би-Бөх,морь,дуу,хошин шог....бахархал нь ийм явцуухан мөртлөө Монгол гэж цээжээ дэлдэгсдэд хийх сурах зүйл дэлхийгээс ихийг “ухааруулах” вэ

Яаж би-Мэдлэгээр хаанчлах даяаршсан ертөнцөд мэлийж зүгээр сууна, өөдөө тэмүүлсэн нэгнээ татаж унаган өөртэйгөө адилхан болгочихоод “өрсөлдөх чадвар ярих ” вэ!!! Яаж би......

 

 

/Найзуудын хүсэлтээр /

Сэтгүүлч Б. ОТГОН 2017.11.17

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?