“НҮДЭЭ НЭЭ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ШААРДЛАГА

2017-11-18  

1. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдэд:

a. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
b. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхдээ аль болох богино хугацаандхохирогчид сэтгэл санааны дарамт учруулалгүй тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан мэргэжлийн өндөр түвшинд ажиллах эрх зүйн орчныг бий болгох;
c. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудад хүүхэд хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгт өртөх, амь насаа алдах, явдал олон гарч байна. Иймд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхийн тулд холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааны төрөл болгон нэмэх, үүнтэй холбогдуулан “Зөрчлийн тухай хууль”-д холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
d. Насанд хүрээгүй хүүхэд зочид буудлаар үйлчлүүлэх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэй байх. Зөвшөөрөлгүй насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авдаг байх эрх зүйн орчныг бий болгох.

2. Засгийн газар, Засгийн газрын гишүүдэд

a. Хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчтой ажиллах тусгай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;
b. Эцэг эх, насанд хүрэгчдэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулан сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх;
c. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэн ажиллуулж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх,
d. Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх байгууллага, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах;
e. Хүүхдэд хууль мэдэхгүй байснаар эрхээ хамгаалуулах талаар аль ч түвшинд санал, гомдол гаргахгүй байхад хүрэх магадлалтай тул өөрийг нь хамгаалдаг, өөртэй нь хамааралтай хуулийн мэдлэгийг багаас нь олгож, эрх зүйн боловсролтой иргэн болохыг зааж сургах;
f. Гэр бүлтэй ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, ажилтнуудаа мэргэшүүлэх, чадавхжуулах, мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах.

ЭНЭ БҮХНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА !!!
“ЛАНТУУН ДОХИО” ТББ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, 2017 он 11 сар 18 өдөр

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?