ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД АВАРГА, АРСЛАНГУУД ЯАГААД ҮЛ ОРОЛЦОВ?

2017-11-20  

(Таамаглал)

Эзэнт гүрний их хаанаа бодсон ч, өнөө цагийн улсын тэргүүнээ ч бодсон Монгол бахархалд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд өндөр цолтой бөхчүүд оролцдог байсан. Тэгвэл уламжлал болон 6 дахь удаагаа зохиогдож буй хүчит бөхийн барилдааныг тун чансаа муутай барилдаан боллоо гэж дүгнэж байна.

Арслангаас Оюунболд, гарьдаас Ганбаатар, заанаас Соронзонболд, Батмөнх нар л зодоглолоо. Сүүлийн жилүүдийн наадмын түрүү Мөнхбат, Эрхэмбаяр, Санжаадамба аварга, Содномдорж, Пүрэвдагва, Бүрэнтөгс, Ганхуяг арслан, Гончигдамба, Жаргалтөгс, Бат-Орших, Жаргалсайхан нарын гарьд цолтнуудаас өгсүүлээд харцага Баасанхүү, Энхбат нарын шилдэг бөхчүүд дор бүрнээ шалтаг дуулган тэмцээнээс хойш суулаа. Яагаад ийм болов, яагаад ингэх болов гэж асууж, бас дүгнэлт хийж, гаргалгааг хийлээ. Энэ бол Чингис хаан одонг улсын харцага, олимпийн аварга Түвшинбаярт олгосон Баттулга ерөнхийлөгчийн шийдвэртэй холбоотой байж болох талтай. Нэгэнт л бөх хүнд Чингисийн одонг олгохдоо хүрсэн бол яагаад заавал Н.Түвшинбаяр гэж? Түүний гавьяа, зүтгэлийг бууруулахыг хүсэхгүй байна. Гэхдээ л домогт хүн, дархан аварга Х.Баянмөнхийг амьд сэрүүн байхад урд нь гишгэх бөх олдоно гэж үү ? гэж асуухад хүрлээ.

Х.Баянмөнх аварга одон гардуулах ёслолд өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн оролцсон. Тэгвэл Баянмөнхийг дэмжигч, Баянмөнхийг хүндэлдэг бөхчүүд эсэргүүцэл үзүүлэн барилдаанаас татгалзлаа гэж тайлж болох мэт. Ямар ч гэсэн Баянмөнх аварга бөхчүүдээ уриалаагүй нь ойлгомжтой. Увсын бөхчүүд тэр чигтээ үзэгдсэнгүй. Дээр нь эв санааны нэгдлийг үзүүлж, Архангай, Хөвсгөл, Төв, Завхан, Сэлэнгэ зэрэг монголын үндэсний бөхийг тодорхойлогч аймгийн бөхчүүд ч бараагаа харуулсангүй. Ерөнхийлөгчийн шийдвэрт үндэсний бөхчүүд ийм нэг хариу барилаа. Бөхийн холбооны зүгээс золтой л бөхийн барилдаанаа тасалдуулах дөхөв. Аз болоход Говь-Алтай аймаг өөрөө цол өндөртэй олон бөхтэй юм. Тэд нь, дээр нь Бат-Эрдэнэ аваргын нутгийн арслан чимэг нэмлээ. Золтой л том цолтой бөхчүүд "ажил хаясан" барилдаан болох шахав.

Ер нь сүүлийн үед ерөнхийлөгч улс төрийн намаас АН-аа дэмжих, спортынхноос жудочдоо энгэртээ тэврэх нь илүү байна гэсэн шүүмжлэл ахисаар байна. Барилдааны хувьд Ганбаатар гарьд түрүүлж, Даш начин үзүүрлэв. Барилдсан ганц арслан болох Оюунболдыгоо өвдөг шороодоогүй байхад нь дахин барилдахаас татгалзлаа гэсэн шалтгаар ялагдсанд тооцлоо. Монгол бахархлын өдрөөр ийм нэг эсэргүүцлийн чанартай, зэрэг зиндаа муутай барилдаан болж өнгөрлөө. Ерөнхийлөгч аливаа шийдвэр гаргахдаа улс орны өргөн хүрээнд сэтгэх, нэг нам, нэг холбооноос хальж харахыг нийгэм олны зүгээс анхааруулсан анхны эсэргүүцлийн дохио боллоо.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ТЭНГЭР:МОНГОЛ ЯЛСАН.МОНГОЛ БҮХНИЙГ ЭСЭРГҮҮЦДЭГ БӨХ НЭРТЭЙ БӨӨСНҮҮД Л ДУРГҮЙЦЭХ БАЙХ 2017-11-20
эрэмбээрээ байя:Баянаа аварга спортын ноён оргилд гарсан уу 2017-11-20
Бөх сонирхогч:Улс төржүүлээд байх юм байхгүй. Бүгд Өвөр Монголын "Алтан бүс"-ийн тэмцээнд явцгаачихсан. Шагналын сан өндөр болохоор Ар Монголын их очицгоодог. 2017-11-20
Зочин:Увсын болон улсын цолтой бөхчүүд Өвөрмонголд барилдаантай байсан тул оролцоогүй 2017-11-20
Зочин:Увсын болон улсын цолтой бөхчүүд Өвөрмонголд барилдаантай байсан тул оролцоогүй 2017-11-20
Зочин:Увсын болон улсын цолтой бөхчүүд Өвөрмонголд барилдаантай байсан тул оролцоогүй 2017-11-20
Зочин:Увсын болон улсын цолтой бөхчүүд Өвөрмонголд барилдаантай байсан тул оролцоогүй 2017-11-20
нэг ардчилал:ирэхгүй бол будлиан бага гарнадаа... 2017-11-20
баянмөнх:их хаан нь том юмуу энэ нэг жижиг сажиг арслан заан нэртэй хоосон толгойтой махан тунтуунууд том юм уу, тэд хэнд ихэрхэнэ вэ 2017-11-20
Зориг:Яах гэж ийм муухай ард түмнээ хагралдуулах юм бичиж байдаг байна аа. 2017-11-20
ЗОЧИН:ЮАНЬ-с үнэ цэн үгүй Монгол бахархал 2017-11-20
batuush:ter altan busiin medeelel bna uu erhmee sanjaa avarguud berteltei munhbat avarga argeriin gachigdaltai uvsiin arslanguudaas gadna hen hen yvsan bol 2017-11-20
Asfaf:afsa 2017-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?