РИЧАРД ГИР : МОНГОЛЧУУД ХЭН БЭ? ГЭДГЭЭ ӨӨРСДӨӨСӨӨ АСУУХ ЦАГ БОЛСОН

2017-11-20  

Монгол бол гайхалтай орон. Агуу түүхтэй ард түмэн. Монголчууд бусдаас тусламж гуйх, өөрсдийгээ ядуу дорой гэж үзэх үзэл бодлоосоо салаасай гэж би бодож байна. Түүхээ, уламжлалаа саная. Аж байдлын чанартай өдөр тутмын ажил үйлээсээ өөрсдийгээ холдуулж, эргэн тойрноо нэг ажаасай. Өөртөө орон зай бий болгоод "Бид чинь хэн байлаа. Хэн болчихов. Цаашид хэн байх билээ? гэдгээ нэг сайтар тунгаах цаг ирсэн мэт санагдлаа. Миний хувьд монголчууд баян түүхтэй, бахархалтай хүмүүс. Зүгээр нэг гомдоллоод суух биш, хувь заяандаа эзэн болох ёстой хүмүүс. Би тэгээсэй ч гэж хүсэж байна. Мөн бурхан шашны хувьд ч алс ирээдүйгээ зөв тодорхойлох болсон гэдэгтэй санал нэгдэж байна. Зөвхөн Монголчуудад энэ асуудал тулгараад байгаа юм биш. Америкчууд бид нар ч өөрсдөөсөө "Бид нар чинь хэн бэ?" асуултыг тавьж эхэлсэн. Өмнө нь бид бусдын төлөө санаа тавьдаг бодлого баримталдаг байсан. Трамп гарч ирснээр "Америкчуудын эрх ашгийг нэгдүгээрт тавина, америк хүнээ л, улсаа л бодно гэдэг амин хувиа бодсон бодлогыг дэвшүүлсэн. Тиймээс бид ч бас бодож, тунгаах цаг мөчтэй тулгарсан гэж Монголын урлаг, соёл, улс төрийн цөөн хүрээний төлөөлөгчтэй уулзахдаа онцоллоо. Дөрөв дэх удаагаа Монголыг зорин ирсэн Ричард Гир Монголчуудтай хамтран буддын шашны тухай уран сайхны кино хийх бодолтой ирснээ нуухгүй байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Бу****ас ийм үг соносож байгаа ТӨРИЙГ олон жил удирдсан хүмүүс ичих хэрэгтэй 2017-11-20
Зочин:Үнэн хэлжээ манайх ядуу бишээ 2017-11-20
Zochin :Tamin togooni 2017-11-20
Zochin :Tamin to go on I ulgereesee garch avah idehin dontonguudaasaa salj uls ornig humuustee zoriulj bosgon hugjuuldeg bolchihvol manai uls uaduu bush eysfoi him but but hun but uursduusuu tsag yaltgu i bolson 2017-11-20
Ma:Ichih heregtei 2017-11-21
Zochin:Uneheer myndag juji****n, bas huniihaa hyvid agyy hun shuu! 2017-11-21
Зочин:Яг үнэн хэосэн байна.Фасевоокээр дүүрэн янз бүрийн гадаад хүмүүсийн хэлсэн ишлэл байх юм голдуу дээрхийн гэгээнтэн ч гэх шиг эсвэл аль нэг гадаадын хүн ухаантай юм байхаа!!!!!!!Манай монголын эртний эрдэнийн сан субашид, Ц.Дамдинсүрэн гуайн Зуун билэг оршивой, Далайн их Монгол улсын эрлэнийн эрх зэрэгияруц төгс утга агуулгатай амьлрал санаж байх ухаан ухаарал хайрлах сургааль манай Монгол үндэстний сод авьяаст билэг төгс агуу түүхт эрдэмтэн мэргэд зөндөө байгаа. Бид өөрсдөө хэн гэдгээ мэдэх цаг яг одоо болоод байна!!! Хурдан хөдөлж үндэсний ухамсар соёл түүхээ сэргээхгүй бол бид сөнөх гаднын нөлөөлд автах улмаар Тусгаар Тогтнолоо алдах аюул ойрхон байна шүү!!!!!!! 2017-11-23
Z bold:Caihan canaa bna demjij orolfsoh canaa bna 2017-12-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?