АЗХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ҮЙЛ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛНО

2017-11-21  

АЗХ-ны Ерөнхийлөгчийн сунгаа нийт 21 хоног үндэсний хэмжээнд үргэлжилж өчигдөр Увс аймагт хаалтаа хийсэн. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт нэр дэвшигчид Буянт-Ухаа нисэх буудалд газардах юм байна. АЗХ-ны 90 мянган гишүүний нэр дэвшигчдэд өгсөн саналыг 16.00 цагт Сөүл ресторанд тоолж эхлэх бөгөөд энэ үеэр саналын хайрцгийг нээх, тоолох үйл явц хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй болох учраас АЗХ-ны гишүүд, улс төр сонирхогч залуус оролцох боломжтой юм. Мөн нийслэлийн тэргүүнд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн авсан саналыг хамтад нь тоолох аж. Санал тоолох ажиллагааг өнөөдрийн дотор багтаж дуусгах юм. Ийнхүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ирэх сарын 6-нд болох АЗХ-ны Үндэсний чуулганд өргөн мэдүүлснээр батламжлах гэнэ.   

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?