Тэр цүнх дүүрэн материалтай ирсэн. Баримт гэж хэлж болно. Гурван улс төрчийн тухай ярина гэсэн нь үнэн болсон. Дээр нь Цогтбаатар хурандаа, татварын Энхбат гэгч нар нэмэгдсэн. Тэр голдуу, -"Үгүй, мэдэхгүй, өөрөөс нь асуу" гэсэн хариулт өгч байлаа.
Тэр юу ярив?
Монголд улс төр-бизнесийн том бүлэглэлүүд бий болсон. Тэр бүлгийн нэг нь бол Н.Алтанхуяг (АН-ын дарга, ерөнхий сайд асан) + Д.Дорлигжав (АН-ын дарга, ерөнхий прокурор, хууль зүйн сайд, Эрдэнэт Үйлдвэрийн ерөнхий захирал)+Ц.Нямдорж (УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн). Эрдэнэтийг сааж амьдардаг. Хууль бус үйлдэл хийдэг. Түүнийгээ шалгуулах дургүй, шалгасан хүмүүсийг зайлуулдаг. Нямдорж бол С.Зоригийн хэргийг илрүүлэхэд саад болсон. Хавтаст хэргийг 4 удаа Тагнуулаас татаж авч, З2 хүнийг нь халж сольж байсан. Энхбаярыг шалгах даалгаврыг ч Ц.Нямдорж өгсөн.
Юу ойлгогдов
Улс төрчид бол бэрх хүмүүс. Хүний гараар могой бариулдаг. Олноо боддоггүй. Түүнийг Солонгос улсад суух бүрэн эрхт элчин сайдаар томилох саналыг ерөнхий сайд У.Хүрэлсүх анх санал болгосон. - Стресс (сэтгэлийн дарамтгүй) газар очиж ажиллахыг зөвлөсөн гэв. С.Зоригийн хэрэг бол Эрдэнэт Үйлдвэртэй холбоотой. Тиймээс энэ хоёр хэргийг салгаж ойлгож болохгүй. Н.Энхбаярыг баривчлах операцийн далд эзэн нь Ц.Нямдорж.
Э.МАНДУУЛ