МОНГОЛЫГ МААНЬ ХЭН УДИРДАЖ БАЙНА ВЭ?

2017-11-22  

Асуудал дэвшүүлсэн өгүүлэл

Энэ асуултад хариулахад бэрх болсон юм шиг. Монгол улс бие даасан тусгаар улс ч асуудал үүсээд байх шиг. Ингэхэд, Монголыг минь хэн удирдаж байна вэ? Эрх баригч нам уу, ерөнхий сайд уу, Их хурлын дарга уу, эс бөгөөс ерөнхийлөгч үү? Үгүй бол улс төр эдийн засгийн бүлэглэл үү? Тагнуулын дарга уу? Хэн бэ? Өөрсдөө мэдэж шийдэж буй зүйл байна уу?, бидэнд.

Улс орны маань хөгжил нүүрснээс хамааралтай болсон нь үнэн. Нүүрсээ урагшаа гаргаж байж л эдийн засаг дээшилж байгаа нь нууц биш. Гэтэл нүүрс гаргаж буй машины тоог урд хөршийн гаалийн байгууллага манайхаас хамааралгүй тогтоодог болох нь сүүлийн 6 сард ажиглагдлаа. Тэд өдөртөө 1000-аар гарч байсан машины тоог 50 хувь бууруулсан. Тэгснээрээ Монголын эдийн засгийн цоргыг хоёр дахин нарийсгасан. Энэхүү эхний цохилтоос гарч амжаагүй байтал дараагийн ширвэлтийг төмөр замд өгч эхэллээ. Урагшаа хил давахыг горилсон, нүүрс ачсан машины цуваа 160 км урт үргэлжилж, сардаа 11 рэйс хийдэг байсан жолооч сардаа 1 удаа цухуйхад бэрх болсноо гомдоллон ярьж байна. Тэр хэмжээгээр санхүүгийн хохирол амсаж байна. Түүнийг нь Монгол улсын өндөр албан тушаалтнууд сонсохоос цааш хэтрэхгүй байдалд хүрчээ. Арга барахдаа дотоодын богино эргэлтийг л санал болгов.

Тэгвэл урагшаа ачаа бараа тээвэрлэдэг галт тэрэгний тоонд ч бас хязгаар тавьж эхэлсэн байна. Өдөртөө 12 состав, нийтдээ 700 вагон урагшаа гардаг байсан бол саяхны өдрөөс эхлэн 10 состав буюу 600 вагон л урагшаа хил давах болжээ. Тэгэхээр мөн ачаа бараа ачсан вагоны урт цуваа үүсэх магадлал үүссэнийг хариуцсан албан тушаалтнууд анхааралдаа аваасай л билээ. Вагоны урт цуваа үүсвэл, хоёрхон замтай (төмөр замтай) бид хаачих билээ.

Нэг талаар урд хөрш маань хил гаалиа чангатгаснаар Монголын эдийн засгийн цоргыг бага багаар хааж байна. -Гэхдээ л өөртөө хэрэгтэй зүйлдээ харин крантаа чөлөөтэй нээж буй. Монголын өвс хадлан, эмийн ургамал, загас, чулуу, адуу малын махыг авахдаа ямар ч хязгаар тавихгүй байгааг иргэд хэлж байна. Дээр нь Монголчууд малаа хаяад олноороо урд хөршийнхээ малыг нь маллаж, амь зуудаг болсон.

Ядаж байхад хүчит бөхчүүд нь ч Монгол бахархлаа умартаж, хэдэн зоосны араас урд хөршөө зорих болсон. Энэ бүхнээс харахад Монгол улсыг минь хэн удирдаж байна вэ? Улс оронд бодлого байна уу, иргэдийг минь хэн удирдаж, жолоодож байна вэ? Гэж асууя, дахин...

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Уудам:БНХАУ тодорхой хэмжээгээр хязгаарлалт тавьж байгаа нь тодорхой. Манай улс төрчид хэлж ярьж байгаа үгээ бодох хэрэгтэй. Ялангуяа гадаад улс орны тухай... 2017-11-22
irgen:Төрийн өндөрлөгт байгаа хүмүүс гадаад харилцааны асуудлаар мэргэжлийн сайн зөвлөхтэй байж , олон улсын асуудлаар дотоод гадаад хаана ч явсан нэг бодлого эмх цэгцтэй ухаантай ярьдаг баймаар . Улс төр намчирхах асуудлаа болимоор бна 2017-11-22
irgen:Төрийн өндөрлөгт байгаа хүмүүс гадаад харилцааны асуудлаар мэргэжлийн сайн зөвлөхтэй байж , олон улсын асуудлаар дотоод гадаад хаана ч явсан нэг бодлого эмх цэгцтэй ухаантай ярьдаг баймаар . Улс төр намчирхах асуудлаа болимоор бна 2017-11-22
ИРГЭН:МОНГОЛИЙН АРД ТҮМНИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЗӨВХӨН ХАР АМИА БОДОГСОД МОНГОЛЫГ УДИРДАЖ БНА 2017-11-22
varan:Би лав биш. Монгол хүн удирдаж байвал арай л өөр хөгжих байх . 2017-12-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?