Монгол улсын төр, засгийн түвшинд боловсон хүчний бодлого, судалгаа гээгдсэн. Чадалтай, мэдлэгтэй, мэргэжилдээ эзэн болсон хүмүүсийг ажил албан тушаалд томилохоос илүү, цүнх баригчдаа, ах дүүгээ, тойрон хүрээлэгчдээсээ сонгох болсон. Ийм нэгэн хандлага бий болсноор 20 гаруй жилийг үзэж байна.
Тагнуулын ерөнхий газрын даргаар Гэрэл ажиллаж байсан. Түүнийг буцаагаад л томилсон. Цагдаагийн ерөнхий Газрын даргаар Баатаржав ажиллаж л байсан. Түүнийг буцаагаад л тавилаа. Элчин сайд нар бол цөөхөн хүмүүсийн тоонд л мөн эргэлддэг. С.Баяр ОХУ-д суух элчин сайд, Англи улсад суух элчин сайд. Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Р.Болд АНУ болон Европын холбооны улсын төв болох Брюссель хотод элчин сайдаар сууж буй. Ийм л нэг томилгоог Монголын төр хийж байна. Төр ч гэж төрийг зайдагнаж буй цөөн улс төрчид л энэ томилгоонд нөлөөлж байдаг. Энэ жагсаалтыг үргэлжлүүлж болно.
А.ЦЭРЭНДУЛАМ