Бааранд, караокед ууж, дуулж, хөгжилдөж байсан байна. Залуу бөх Таканойва утсаараа оролдоод байсан тул ёкузана Хакухо сануулга өгсөн ч тэр үгийг нь тоогоогүй гэнэ. Мөн Харумофижигийн үгийг үл тоожээ. Тэгэх мөртөө, - Та нарын үе өнгөрсөн. Одоо бидний үе эхэлсэн гэж хэрүүл өдөөсөн байна. Ямар ч байсан Таканойва үг сөрснөөс болж зодоон үүссэн. Пивоны шилээр цохисон эсэх нь баталгаагүй. Гэхдээ л үнсний сав, караоке-ний микрофон, телевизийн удирдлага зэрэг "нисэж" эхэлсэн тухай гэрчүүд мэдүүлжээ.
Ах нар нь дуулгаваргүй дүүдээ "сургамж" хайрлажээ. Ерөнхийдөө ийм л юм болжээ. Архи дарс уун согтуурсан, танхайрсаныг олж тогтоох нь гол асуудал биш гэж япончууд үзэж байна. Сумо бөх бол японы уламжлалт шашин, зуун зуун жилээр мөрдөж ирсэн зан заншил, ёс суртахуун гэж японы эрдэмтэд хэлж байна. Энэ ариун дагшин уламжлалыг сэвтээж буйд японы нийгэм дургуйцэж эхэлсэн байна. Тиймээс одоо юу ч ярьсан, ямар ч тайлбар хэлсэн бай, ухрах зам байхгүй. Харумофужи японы сумог орхих ёстой гэж сумо сонирхогчид үзэж буй тухай Вашингтон пост сонинд бичжээ.
А.ЦЭРЭНДУЛАМ