ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨРИЙН ШАГНАЛТНУУД ТӨРЛӨӨ

2017-11-24  

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Зам, тээврийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж тус салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнасныг өнөөдөр гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗТХЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, “МИАТ” ТӨХК-ийн ахмад ажилтан Н.Чамбаа, “УБТЗ” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар анги З.Сумъяа нарыг,  Алтан гадас одонгоор “ИНЕГ”-ын ахмад ажилтан Д.Доржпалам, “УБТЗ” ХНН-ийн З.Даш, Т.Доржжанцан, “ЗТХТ” ТӨҮГ-ын Хяналтын хэлтэс У.Эрдэнэбилэг, “Чингис хаан” ОУНБ П.Батжаргал, ИНЕГ-ын Д.Бадрах, Д.Даваадорж, Ж.Өсөхбаяр, Б.Баттуяа, “УБТЗ” ХНН Төмөр бетон үйлдвэр Б.Бат-Эрдэнэ, “ЗТХТ” ТӨҮГ Хяналтын хэлтэс, А.Баясгалан, “Чингис хаан” ОУНБ П.Төмөрхүү, МИАТ ТӨХК Н.Уулбаян нарын шагналыг өнөөдөр ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нар гардууллаа.  

 

 

 

Эх сурвалж : ЗТХЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?