ОЙРЫН ӨДРҮҮДЭД НОЙТОН ЦАС ОРНО

2016-03-22  

Маргааш төвийн нутаг, говийн нутгийн зарим газраар, нөгөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна гэж ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dorjoo:ymar getsuun be saihan dulaahan bhd 2016-03-22
Зочин:Цас ороход зүгээр ш дээ харин ч хөрс нь цэвэршинэ. Гудамж талбай нуль шээс байгаа биз дээ 2016-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?