НИТХ-ЫН ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

2017-11-24  

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасны дагуу нийслэлийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн орлого 2017 онд батлагдсан дүнгээс 12 тэрбум 227.4 сая төгрөгөөр буурч, 686.4 тэрбум төгрөг, хотын шуудын орлого 523.6 тэрбум төгрөг, хотын шуудын урсгал зардал нийт 2 тэрбум 125.6 сая төгрөгөөр буурч, 308 тэрбум 755.5 сая төгрөг болсон.

2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 159 тэрбум 969.9 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 33 тэрбум 122.9 сая төгрөгийн нийт 193 тэрбум 092.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр байна гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?