Г.ТҮВШИНЖАРГАЛЫГ ХҮҮХЭДТЭЙ НЬ УУЛЗУУЛАХААР БОЛЖЭЭ

2016-03-22  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан билээ.  Тодруулбал, түүнийг Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр  14 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Г.Түвшинжаргал нь бага насны хөхүүл хүүхэдтэй. УИХ-ын зарим эмэгтэй гишүүд хөхүүл хүүхэдтэй хүнийг хорьсонд эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа.

Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Түүнийг суллахгүй. Харин  ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг энэ сарын 21-нд өмгөөлөгч нь гаргасны дагуу өнөөдөр зөвшөөрлийг нь хүлээж авсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон” хэмээн мэдэгдлээ.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ashguidee hvvhed ni 2016-03-22
chuka:hunii musgui amitad 2016-03-22
Зочин:Баттулга гишүүн үнэн юм хэлсээн Эмэгтэйчүүдийг нь оролдож байна гэж Хөгийн ****нууд ардчилал гэж цээжээ дэлдсэн гарууд шал худлаа 2016-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?