“ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-11-27  

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Удирдлагын академи, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TIKA)-ийн хамтран зохион байгуулж буй “Хатуу хог хаягдлын менежмент” сургалт энэ сарын 21-24 хооронд Удирдлагын академийн төв байранд амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтаар Истанбул хотын Захиргааны хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, инженерүүд Ахмет Эмин Илдирим, Хакки Сари, Ирже Дидем Карабиек нар Истанбул хотын хог хаягдлын менежментийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, туршлага хуваалцахын зэрэгцээ дэлхий дахины хог хаягдлын менежмент, технологийн хөгжил, хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж өнгөрсөн юм.

“Хатуу хог хаягдлын менежмент” сургалтад ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа дүүргүүдийн алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улсын төв эмнэлэг, ТББ-ийн төлөөлөгч нийт 55 хүн оролцсон байна. Нийт 4 өдрийн 32 цагийн уг сургалтад оролцогчдод сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?