“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс нь Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэстэй хамтран гаалийн хяналтын бүсэд цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, хүн амыг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхгүй байх зорилгоор Япон Улсаас импортоор орж ирж буй 20 автомашинд цацрагийн хэмжилт хийж, аж ахуйн нэгж, иргэдэд сургалт, зөвлөмж өгч ажиллалаа.
Цацрагийн хэмжилтээр автомашинуудад цацрагийн бохирдол илрээгүй байна.
МХЕГ