МОНГОЛ-СЛОВАКИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-11-30  

Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын бизнес форумыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа  Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулав. Арга хэмжээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини нар нээж үг хэлэв.  

  

Форумын үеэр Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, Словакийн хөрөнгө оруулалт, худалдааны хөгжлийн агентлагаас хоёр талын эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавив.

Монгол, Словакийн бизнес форумын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдсан бөгөөд Монголын  талаас “Гурван Уул Мандал”, “Сентерра Гоулд Монголия”, “Юнител”, “Бэрэн групп”, “Мегаватт”, “Монгол эм импекс”, Монгол Банк, Хаан банк  зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж, холбоодын төлөөлөл оролцлоо.

Словакийн талаас “Novas Machinery”, “DB Biotech”, “Solar Slovakia”, “Scout Aviation”, “International Investment Bank” зэрэг машин үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл, цахилгаан холбоо, банк санхүүгийн салбарын 27 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож  Монголын талын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол-Словакийн Бизнес форумын үеэр “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жига нар гарын үсэг зурсан болно.

 

 

ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?