Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ IV ХУРАЛДААНААР НАМЫН ДАРГАА ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2017-12-02  

Ховд аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 2017 оны 10-р сарын 16 ны өдөр хуралдсан хурлаас  2017 оны 10-р сарын 25 ны өдөр Намын хорооны хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан байдаг. Гэвч 2017 оны 11-р сарын 20-22 ны хооронд болох МАН-ын 28-р их хуралтай холбогдуулан уг хурлыг  11-р сарын 30 хүртэл хойшлуулаад байсан юм. Эх сурвалжийн мэдээлсэнээр товлосон өдрөө МАН-ын хорооны хурал 63 хувийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа намын дүрмийн дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал: Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди өөрийн хүсэлтээр намын хорооны орон тооны дэд даргаас чөлөөлөгдөж оронд нь намын хорооны гишүүн С.Гантөмөр томилогдсон байна. 



Мөн Ж.Цэнд-Аюуш, Э.Өлзийхүү, Ц.Ганданповрон нар намын хорооны Тэргүүлэгчээр сонгогдсон ба төрийн албанд томилогдсон 17 хүнийг намын хорооны гишүүнээс чөлөөлж мөн тооны гишүүдийг нөхөн сонгожээ. Улмаар 4-р хуралдаанд оролцогчдын гаргасан саналын дагуу Ховд аймгийн МАН-ын хорооны дарга Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулсан ба санал хураалтад аймгийн намын хорооны 72 гишүүн оролцож, 93 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Намын дарга нь УБ хотод явсан учраас энэ хуралд өөрийн биеэр оролцоогүй ч намын хорооны 4-р хуралд оролцсон гишүүдийн олонх нь намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ. Юутай ч аймгийн МАН-ын хорооны 4-р хурлаас намын дүрмийн дагуу 2018 оны 1-р сард багтаан аймгийн МАН-ын бага хурлыг хуралдуулахыг аймгийн намын хорооны дэд дарга С.Гантөмөр, болон намын хорооны Тэргүүлэгчдэд үүрэг болгосон байна.



 

 

Х.АЛТАНТУЯА ХОВД АЙМАГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?